БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР ”ЭНЭРЭЛ ХАЙР ТҮГЭЭЕ” УРИАТАЙ СҮРТ ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
- schedule 2022 оны 4 сарын 26
- chat_bubble 0
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон Монгол орны нийт бурхан шашны сүм хийд, ТББ-ууд “Энэрэл хайр түгээе” уриан дор нэгдэн уламжлалын дагуу Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн баярыг аргын тооллын 2022 оны зургадугаар сарын 14-ний мягмар гараг, билгийн тооллын зуны эхэн илүү сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр зохион байгуулахаар боллоо.
Тодруулбал, НҮБ-ын ерөнхий ассемблейгаас 1999 оноос тус өдрийг Олон улсын тэмдэглэлт өдөр болгон тунхагласан бөгөөд бурханы шашинтай улс орнуудад бүх нийтийн баяр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Улмаар Монгол Улсын УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганаар Бурхан багшийн их дүйчэн өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан юм.
Бурхан багшийн их дүйчэн өдрийн баярыг тэмдэглэхтэй холбогдуулан Гандантэгчэнлин хийдэд шашин соёлын арга хэмжээ, нийслэлийн төв гудамжаар үргэлжлэх “Энэрэл хайр түгээе” уриатай сүрт жагсаал, шинийн наймнаас арван тавны өдрийг дуустал бурхан шүтээнд тахил өргөх үйл ажиллагаа, бурханы шашны ойлголтыг түмэн олонд сурталчлан таниулах зорилготой нийгмийн сүлжээнд уралдаан зарлах, “Бурхан багшийн үйлс зохионгуй” эрдэм шинжилгээний хурал болон бусад хүмүүнлэгийн олон үйл ажиллагааг төлөвлөж байгаа аж.
Баярын үйл ажиллагаа уламжлал ёсоор сүрт жагсаал, бясалгалын флашмоб, ёслолын арга хэмжээнээс бүрдэнэ. Энэ жилийн хувьд, сүрт жагсаал Сүхбаатарын талбайгаас Гандантэгчэнлин хийд рүү ёслолын үйл ажиллагаа Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг бурхны өмнөх талбайд тус тус зохион байгуулагдахаараа онцлогтой байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...