ХОГ АНГИЛАН ЯЛГАХ ҮЙЛДВЭРИЙГ НАРАНГИЙН ЭНГЭРТ ШИНЭЧЛЭН БАРИХ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
- schedule 2022 оны 10 сарын 6
- chat_bubble 0
Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R /REDUCE REUSE RECYCLE/ дадал буюу 3R4UB төслийн нээлтийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Энэ хүрээнд хог ангилан ялгах үйлдвэрийг Сонгинохайрхан дүүрэг, Нарангийн энгэрт шинэчлэн барих бөгөөд төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжих юм.
Мөн энэ чиглэлээр нөлөөллийн ажлыг хийж, загвар төслийн хүрээнд хог хаягдал ангилах ялгах үйл ажиллагааг таниулж, сурталчлах аж. 2024 он хүртэл хэрэгжих уг төслийг Европын холбооны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ. Төслийг Итали Улсын Үндэсний судалгааны зөвлөл болон түүний дэргэдэх Хөгжлийн инноваци ба үйлчилгээ судлалын институт, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, БОАЖЯ хамтран хэрэгжүүлэх юм. Төсөл хэрэгжсэнээр жилд 15 мянган тонн хог хаягдлыг дахин боловсруулж, 250 мянган тонн нүүрстөрөгч байгальд задрахаас хамгаалах юм. Мөн 100 мянган мод устгагдахаас сэргийлж, 300.000 м/куб усыг жил бүр ариглан хэмнэнэ хэмээн тооцож байна.
Төслийн нээлтийн үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Дэлхий дахинд хэрэгжүүлж буй НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтод байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, зүй зохистой ашиглаж, хамгаалахад улс орон, хүн бүр манлайлал үзүүлэх ёстой. Энэхүү төслийн зорилгод хүүхэд залууст байгалийн нөөцийг хамгаалах, зөв зохистой хэрэглээний дадлыг олгох нь ирээдүйдээ оруулж буй том хөрөнгө оруулалт болно” гэдгийг онцоллоо.
Б.ОТГОНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...