“БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ” ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ 12.65 ХУВИАР УНАЛАА
- schedule 2022 оны 10 сарын 28
- chat_bubble 0
2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 109,646,846 төгрөгийн үнийн дүн бүхий 441,700 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол дизель " ХК (MDZ +14.96%), "Монгол нэхмэл" ХК (MNH +14.71%) болон "Монноос" ХК (MNS +13.82%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянгол зочид буудал" ХК (BNG -12.65%), "УБ-БҮК" ХК (BUK -5.64%) болон "Монгео" ХК (MOG-4.23%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 43,314 ширхэг нэгж эрхийг 35,516,838 төгрөгөөр, 45 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 4,500,000 төгрөгөөр арилжаалсан.
ТOP-20 индекс 0.64 хувиар буурч, 34602.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,425,575,186,753 төгрөг боллоо.
АПУ ХК-ийн хувьцааны ханш байнгын өсөлттэй байна. Энэ өдөр нэгж хувьцааны үнэ нь өсч 1329 төгрөгт хүрлээ. Аравдугаар сарын 24-ний Монголын хөрөнгийн биржийн багцын арилжаанд "АПУ" ХК-ийн 3.9 сая ширхэг хувьцаа 5 тэрбум төгрөгөөр зарагдаж, тухайн өдрийн арилжааны үнийн дүнгийн 90 хувийг бүрдүүллээ. Энэ нь тус компанийн нийт эргэлтэд гаргасан хувьцааных нь 0.37 хувь зарагдсан гэсэн үг юм. Багцын арилжаанд тус компанийн нэгж хувьцааг 1266 төгрөгөөр үнэлэн авсан нь энгийн арилжааны ханшаас нь 5 орчим хувиар бага байна. Ингэснээр компанийн хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ 1 их наяд 415.8 тэрбум төгрөг болж байжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...