ТОМУУГИЙН А ХҮРЭЭНИЙ ВИРУС БҮРТГЭГДСЭН БАЙНА
- schedule Өнөөдөр 12 цаг 46 минут
- chat_bubble 0
Долоо хоног бүр томуу ба томуу төст өвчлөлийн тандалтын мэдээлэл болон зөвлөмжийг танилцуулж буй.
ХӨСҮТ-ийн Дэд захирал О.Батбаяр: Энэ сарын эхээр томуугийн А, Б вирус бүртгэгдээгүй байсан бол энэ долоо хоногт авсан сорьцуудын 20-28 хувьд А хүрээний вирус бүртгэгдлээ. Энэ бол томуу төст вирустай харьцуулахад хүндрэх нь хурдан, сэхээнд орох, амиа ч алдах эрсдэлтэй.
Өмнө нь 15-аас доош насны хүүхдүүдийг эрсдэлт бүлэг гэж үзэж байсан бол А хүрээний вирус илэрч эхэлснээр хамгийн өндөр эрсдэлтэй хүмүүс нь жирэмсэн эмэгтэйчүүд болж байна.
Иймд жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдаж, олон нийтийн газраар явахгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих шаардлагатай.
Дараа нь 65-аас дээш насны ахмадууд эрсдэлт бүлэгт орж байна. Энэ бүлгийнхний 90 гаруй хувь нь томуугийн вакцинд хамрагдсан ч тухайн хүний онцлогоос хамаарч хүндрэх эрсдэл бий. Мөн идэр настнуудад эрсдэл үүсэж байна гэсэн үг.
Түүнчлэн агаарын бохирдол иргэдийг богино хугацаанд томуугаар өвчилж, хүндрэх эрсдэлд хүргэж байна гэв.
ЭХЭМҮТ-ийн ЭНҮТ-ийн Тасгийн эрхлэгч Т.Хаш-Эрдэнэ:, Манай эрчимт эмчилгээний тасаг 20 ортой. Одоогийн байдлаар 19 хүүхэд хүнд байдалтай эмчлэгдэж байна. Урьдчилан сэргийлэх тал дээр зөвхөн эмнэлэг, эмч гэлтгүй эцэг эх, асран хамгаалагч нар мөн анхаарах шаардлагатай.
Нийтлэг авч болох арга хэмжээ болох гарын ариун цэврийг сайтар сахиж, зөв тогтмол угааж хэвших хэрэгтэй. Мөн олон нийтийн газраар явах бол амын хаалт зүүж хэвших хэрэгтэй хэллээ. Мөн хүүхдүүдийн хооллолт дээр анхаарч, чихрийн хэрэглээг нь багасгахыг зөвлөлөө.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...