МОНГОЛ УЛСЫН 2023 ОНЫ ТӨСӨВ БА ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛҮҮД
- schedule 2023 оны 1 сарын 2
- chat_bubble 0
Шинэ сэргэлтийн бодлого гэж юу вэ?
2023 оны төсвийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дагуу баталсан. Шинэ сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, Коронавируст халдварт цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
Бодлогыг хэрэгжүүлснээр урт хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьд хадгалагдаж, нэг хүнд ноогдох үндэсний орлого хоёр дахин нэмэгдэж, ажиллах хүчни оролцооны түвшин 65 хувьд хүрнэ гэж тооцлоо.
Монгол Улс 1995 оноос хойш 28 жилийн дотор
-Төсвийн зарлага 130 дахин их
-Ханш 7 дахин их
-Иргэдийн орлого 30 дахин нэмэгджээ.
Энэ жилийн төсвийн орлогоор Монгол улс 36 сая тонн нүүрс борлуулж, 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортлож, Уул уурхай нийт орлогын 25 хувь буюу 4.9 их наядыг дангаараа бүрдүүлэх юм.Нийт төсвийн орлогын 90 гаруй хувь буюу 17.1 их наяд төгрөгийг татварын орлогоор бүрдүүлнэ.
Төсвийн өөрчлөлт шинэчлэлт НЭГ:
Сарын 3.5 сая төгрөгөөс дээш буюу өндөр орлоготой өрхөд хүүхдийн мөнгө олгохгүй юм. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт буюу илүү хэрэгцээтэй байгаа айл өрхөд олгохоор тусгажээ. Ингэснээр нийт хүүхдийн 91 хувьд сар бүр 100 мянган төгрөг олгох юм. Хүүхдийн мөнгөнд 1 их наяд 394.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.
Төсвийн өөрчлөлт шинэчлэлт ХОЁР:
Улаанбаатар хотод шинээр 457 автобус, иж бүрэн тоноглогдсон автопаркийн хамт ашиглалтанд оруулж, нийтийн тээврийн парк шинэчлэлийг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэдийг бууруулах ажилд 350 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Төсвийн өөрчлөлт шинэчлэлт ГУРАВ:
Энэ онд орлогын албан татварыг шатлалтай болгож байгаа юм.
-Сарын 0-10 сая хүртэлх төгрөгийн орлоготой иргэд 10 хувь
-10-15 сая хүртэлх төгрөгийн орлоготой иргэд 15 хувь
-15 саяаас дээш төгрөгний орлоготой иргэд 20 хувь албан татвар төлнө.
Монгол улсын нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 1.3 манга нь 10 сая төгрөгөөс дээш цалинтай.
Төсвийн өөрчлөлт шинэчлэлт ДӨРӨВ
Янжуур тамхинд ногдуулж байгаа татварыг энэ сард 50 хувь, 2024 онд 50 хувь нэмэхээр тооцсон байна. Электрон тамхинд 20 хувийн онцгой албан татвар ногдуулна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...