ЦЕГ: 15 НАСТАЙ ОХИНЫГ НАГАЦ ЭГЧ НЬ ХӨНӨӨЖЭЭ
- schedule 2023 оны 2 сарын 10
- chat_bubble 0
Ховд аймагт нэгдүгээр сарын 29-нд Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд толгой дээрээ оёдол тавиулсан 15 настай охин эмчлүүлж байгаад нас барсан. Уг хэрэгт үе тэнгийн 4 охин хамааралтай. Охины тархийг турбогоор цохиж хүнд гэмтээсний улмаас охин нас барсан гэх мэдээлэл цацагдаад байсан. Цагдаагийн Ерөнхий газраас өнөөдөр /2023.02.10/ мэдээлэл хийлээ.
ЦЕГ-аас "Уг хэрэгт холбогдуулан ЦЕГ-аас ажлын хэсэг байгуулж Ховд аймгийн цагдаагийн газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан. Үүний үр дүнд хэргийг богино хугацаанд илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Талийгаач Ж нь нэгдүгээр сарын 12-нд толгойдоо бусдад цохиулж, гэмтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч улмаар нэгдүгээр сарын 28-нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Улмаар охины амь насанд үе тэнгийн охид бус талийгаачийн нагац эгч болох Ж нь үйлдсэн болохыг тогтоожээ. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорын газарт хүргүүлсэн.
Ж нь үйлдсэн гэмт хэргээ нуухын тулд зохион байгуулалттайгаар 4 хүүхдэд зодуулсан гэх мэдээллийг хэвлэл мэдээллээр тарааж хэргийг нуун дарагдуулсан. Тодруулбал, хажууд нь байсан гэрчүүдтэй холбогдож үгсэн тохиролцсон. Мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан.
Худал мэдээлэл тараасан болох нь нотлогдсон. Үүнийг нь хэвлэлийн байгууллагууд албаны эх сурвалж нэрээр мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар шинжээч эмчийн дүгнэлт гараагүй байна" гэх мэдээллийг өглөө.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...