ШАГАЙН МЭРГЭ
- schedule 2023 оны 2 сарын 26
- chat_bubble 0
Ингээд шагайн мэргэний тайлалтай танилцана уу.
Дөрвөн бэрх , Дөрвөн морь, тэмээ, хонь, ямаа
Дөрвө бэрх – Машид сайн тэргүүн төлгө, санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ.
Дөрвөн морь – Мэргийн дээд төлгө, үйлс өлзий дэмбэрэлтэй бүтэх ерөөлтэй.
Дөрвөн тэмээ – Урт удаан өлзийтэй, бэлгэ шинжийг бадраах амой.
Дөрвөн хонь – Хүссэн бүхэн бэлэг ерөөлтэй бүтэж сайхан эмэгтэйтэй уулзаж магад
Дөрвөн ямаа – Бусдын гарт ужиг яриа хэлцэлээр тохиролцох талтай.
Гурван морь, хонь, тэмээ, ямаа
3 морь 1 тэмээ – Ирж очих нь түргэн, хүсэл мөрөөдөл бүрэн биелэнэ.
3 морь 1 хонь – Тэгш сайн, ажил хэрэг зориг 2 талд баяртай сайн.
3 морь 1 ямаа – Санаж бодсон хэрэг зориг 2 талд баяртай сайн.
3 тэмээ 1 морь – Урт удаан баяртай хэрэг үйл бүхэн бүтнэ.
3 тэмээ 1 хонь – Хүч төгөлдөр боловч бүтээмж муу, саад учрана.
3 тэмээ 1 ямаа – Үйл хэрэг гадны хүний талд, гэвч хэтийн төлөв сайн.
3 хонь 1 морь – Өөрийн талд бат сонин тавилантай учирч магад
3 хонь 1 тэмээ – Гадны нөлөөгүй, идээ будаатай учрах тавилантай.
3 хонь 1 ямаа – Ирж очих нь түргэн, зорьсон хүнтэйгээ уулзалдахгүй
3 ямаа 1 морь – Цагаан хэл аманд орох, зорьсон хэрэг бүтэмжгүй байх
3 ямаа 1 тэмээ – Үйл бүтэхгүй, гадны нөлөөтэй яваад ирээгүй байх
3 ямаа 1 хонь – Үйл бүтэмж муу, хар буруу санаатантай учрах
Хоёр морь, тэмээ, хонь, ямаа
2 морь 2 тэмээ – Үйл хэрэг бүтэмжтэй, зам мөр өлзийтэй.
2 морь 2 хонь – Алсын үйл түргэн бүтэх, түшмэл дээдэстэй учрах
2 морь 2 ямаа – Хэрэг зориг амар бүтэхгүй, мөргөлдөөнд дийлж магад
2 морь 1 тэмээ 1 хонь – Баяртай сайн, бодлого бүхэн биелэнэ.
2 морь 1 хонь 1 ямаа – Өлзийтэй сайн, тус хүргэх хүнтэй учрана.
2 морь 1 тэмээ 1 ямаа – Алсын үйл хэрэг сайн, хүсэл мөрөөдөл биелэнэ.
2 тэмээ 2 хонь – Өөрийн тал саадтай байх, сайн нөхөртэй учрах
2 тэмээ 2 ямаа – Алсуураа саадтай, явдал мөр удаан, маргаантай.
2 тэмээ 1 хонь 1 ямаа – Аливаа хэрэг явдал бүтэх нь эргэлзээтэй.
2 тэмээ 1 морь 1 хонь – Хэл хүргэж ирэх, Өөрийн талд сэтгэл ханамжтай.
2 тэмээ 1 морь 1 ямаа – Анхны явдал баяртай. хожимдсон ч хэтийн төлөв найдлагатай.
2 хонь 1 морь 1 тэмээ – Алсын хэл сайн, асуудал таны талд
2 хонь 1 морь 1 ямаа – Зөн бэлгэ баяртай, хувь заяаны тэнгэр таныг ивээнэ.
2 хонь 1 тэмээ 1 ямаа – Үйл явдэл бүтэх эсэх нь шийдгүй.
2 ямаа 1 морь 1 тэмээ – Эсэн мэнд, хүлээвч уулзах бэрх, яриа хэлцэл саадтай
2 ямаа 1 морь 1 хонь – Үйлс бүтэмж удаж биелэнэ, тэмцэлд дийлэгдэх талтай.
2 ямаа 1 тэмээ 1 хонь – Хэрэг явдал бусдын талд сөргөлдөөнтэй байх
2 ямаа 2 хонь – Хэрэг бүтэх нь үл мэдэгдэх, эмэгтэй хүнд хууртагдаж мэднэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...