ЖЕНДЭРИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
- schedule 2023 оны 3 сарын 23
- chat_bubble 0
Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хороо нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /2020-2024/-ийн 4.2.7-д “Бүх нийтэд хүний эрх, жендэрийн боловсрол олгох үндэсний тогтолцоог хөгжүүлж, жендэрийн тэгш байдлыг хангах бодлого баримтлах” зорилттой ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжиж буй “ Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн санхүүжилтээр 2019 оноос эхлэн үндэсний хэмжээнд 224 сургагч багшийг бэлтгээд байна. Энэ оны жендэрийн сургагч багшийн сургалтад 20 төрийн байгууллагын жендэрийн асуудал хариуцсан 20 мэргэжилтнийг хамруулж байна.
Өнөөдрийн арга хэмжээг нээн НҮБ-ын Хүн амын сангийн Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Оюун үг хэлсэн юм.
Жендэрийн сургагч багш нь төрийн албан хаагчдын жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтуудыг байгууллагын болон салбарын түвшинд зохион байгуулах, салбар, орон нутгийн хөгжлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөх, хэрэгжүүлэх, чадавх бий болгоход хувь нэмэр оруулах юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...