ДУУЧИН А.АНАР-ЭРДЭНЭ СОЛОНГОС УЛСАД ОЧИЖ ХАР АЖИЛ ХИЙХ МӨРӨӨДӨЛТЭЙ
- schedule 2023 оны 5 сарын 11
- chat_bubble 0
Соёл урлагийн салбарт ажиллаж байгаа уран бүтээлчдийн цалин амьдралд нь хүрдэггүй. Тэгвэл сүүлийн хэд хоног зарим уран бүтээлчид өөрийн цахим хуудаснаа “бидний авдаг цалин амьдралд хүрдэггүй” гэх утгатай пост нийтэлж эхэлсэн.
Үүний нэгэн жишээ Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин А.Анар-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа энэ тухай нийтэлсэн юм.
“Миний мөрөөдөл Солонгос улсад очиж хар ажил хийх”
Би СУИС-ыг Дуурийн дуулаач мэргэжлээр 2009 онд онц дүнтэй төгсөж одоог хүртэл Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 14 дэх жилдээ Найрал дуучнаар ажиллаж байна. Анх театрт ороод цалин бага санагдсан ч Сонгодон урлагт хайртай мэргэжилдээ дуртай болохоор бүх зүйл сайхан болно доо гэж зүтгэсээр нэгэнт он цагийг ардаа орхижээ. Манай урлагийнхан мэргэжилдээ үнэнч маш их тэвчээртэй хүмүүс байдаг. Улс орны бүхий л баяр ёслол, найр наадам, Төрийн концертонд оролцлдог.
Гэвч үнэндээ цаашид энэ салбартаа ингээд чимээгүй ажиллаж амь зууж явж чадахгүй нь ээ. Тэсвэр тэвчээр маань үнэхээр барагдлаа. Монгол улсад байгаа Соёл урлагийн бүх ажилтан алба хаагчдыгаа уриалж байна. Бүгд ажил хаяцгаая. Нэг ч тоглолт баяр наадамд оролцохгүй байцгаая.
Миний хагас сарын цалин буужээ. Энэ мөнгөөр ар гэр амьдрал ахуйгаа яаж авч явах вэ? Гэж нийтэлсэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...