ХОВД АЙМАГТ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ
- schedule 2023 оны 9 сарын 27
- chat_bubble 0
Цаг агаарын гамшигт үзэгдлийн жагсаалтыг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор баталсан байдаг. Их цасны гамшигт үзэгдэл гэдэг нь 12 цаг түүнээс доош хугацаанд 10 мм болон түүнээс их хэмжээтэй цас орохыг хэлдэг. Тэгвэл өнгөрсөн шөнө Ховд аймгийн Мянгад суманд 27 мм, Жаргалант суманд 15 мм, Ховд суманд 13 мм хэмжээтэй цас орж цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Өчигдрийн 19:00 цагийн байдлаар дараах авто замуудад цас ихээр орж, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсний улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учирч байна. Үүнд,
- Хашаатын хөтөл – Цас орж халтиргаа гулгаа үүссэн тул давс, бодис цацахаар ачигч нэг, замчин гурван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. “Ховд АЗЗА” ТӨХК
- А0306 дугаартай Өлгий-Цагааннуур-Улсын хил чиглэлийн замд үзлэг хийж Зээгтийн давааны замын цасыг цэвэрлэхээр Замчин 5, Ачигч 1 гарган ажиллаж байна. “Жол” ХХК
- А0305 дугаартай Ховд-Өлгий чиглэлийн авто замын 130 дахь км Бураатын даваанд их хэмжээний цас орж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл учраад байна. Зам хариуцагч "Жол" ХХК-иас ковш 1, замчин 6 хүний бүрэлдэхүүнтэй газар дээр нь ажиллаж байна.
Мөн өчигдөр Баян-Өлгий аймгийн нутгаар их хэмжээний цас оржээ. Өнөөдөр Завхан аймгийн нутгаар их хэмжээний цас орох төлөвтэй байна.Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул иргэд, тээвэрчид та бүхэн онцын шаарлагагүй тохиолдолд тус чиглэлд зорчихгүй байх, зорчих тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...