ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 2025 ОНЫ ТӨСӨВТ БҮХЭЛД НЬ ХОРИГ ТАВИЛАА
- schedule 2024 оны 11 сарын 20
- chat_bubble 0
Монгол Улсын Их хурлаас улсын төсвийг баталсан ба түүнээс хойш 11 хоногийн дараа Ерөнхийлөгчийн тамгын газарт ирүүлснийг Ерөнхийлөгч танилцаж үзээд бүхэлд нь хориг тавьжээ.
Хууль тогтоолд хориг тавих тухай үндэслэлүүд:
Гадаад зах зээлийн төлөв байдал, валютын нөөц, алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй. Олон улсын стратегийн нөхцөл байдал хэлбэлзэлтэй цаг үед хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсөв батлах нь иргэд, улсын ашиг сонирхолд бүрэн нийцнэ. Энэ нь эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, иргэд, ААН, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болно.
УИХ 2025 оны төсвийн төслийг батлахдаа хэмнэлттэй байх, олон нийтэд нээлттэй байх, нийтэд ойлгомжтой хүртээмжтэй байдлаар мэдээлэх, макро эдийн засгийн татвартай орчныг бүрдүүлэх, төсвийн хөрөнгийн хуваарилт нь эдийн засгийн ач холбогдолтой байх зэрэг заалтуудад нийцэхгүй байгаа тул бүхэлд нь хориг тавьжээ.
Тиймээс дахин засаж залруулж, батлахыг үүрэг болголоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...