ЗӨВШӨӨРӨЛ, ЗУРАГ ТӨСЛИЙН АСУУДАЛТАЙ 22 БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООСНЫГ САЛБАРЫН ЯАМ НЬ ОНЦОЛЛОО
- schedule 2023 оны 11 сарын 1
- chat_bubble 0
Барилга, хот байгуулалтын яамнаас БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын "Ногоон нуур" төсөл, Улаанбаатар шинэ төв цэвэрлэх байгууламжийн төсөл, Мянганы сорилтын санхүүжилтээр Улаанбаатар хотын баруун талын хэсгийн усыг цэвэршүүлэх эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, “Эрдэнэс Тавантолгой”-ийн нүүрс боловсруулах үйлдвэр, Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн ил болон далд уурхайн барилга байгууламж зэрэг нэр бүхий 10 төслийн хэмжээнд 85 аж ахуйн нэгж, байгууллагын 105 объектыг үзлэг шалгалтад хамруулжээ. Үүнд 66 байгууламж, 370 тоног төхөөрөмжид үнэлгээ дүгнэлт хийхэд батлагдсан зураг төсөлгүй үйл ажиллагаа явуулж байсан, барилга эхлэх зөвшөөрөл авалгүйгээр угсралтын үйл ажиллагаа явуулсан, үндсэн ажлын бүтээцийг өөрчлөх, технологийн алдаа гаргах, бетон цутгалтын дараа буюу угсралтын ажлын үеийн дараах арчилгааны ажил хангалттай хийгддэггүй, инженерийн шугам сүлжээ цахилгаан, дулаан, ариутгах татуурга, цэвэр ус, холбоо дохиолол зэрэг барилга дотор байгаа инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг зураг төсөлгүй гүйцэтгэж байгаа зэрэг зөрчлүүд илэрчээ.
Мөн зөвшөөрөл, зураг төслийн асуудалтай 22 барилгын үйл ажиллагааг зогсоосныг салбарын яам онцлов. Газрын асуудлын хувьд 25 хувь нь газар эзэмших газрын хэмжээг өөрчилсөн, 87 хувь нь газрын төлөв байдалд чанарын улсын баталгаа хийлгээгүй, дүгнэлт хэрэгжүүлээгүй гэсэн зөрчлүүд илэрчээ. Тиймээс Барилга, хот байгуулалтын яам газартай холбоотой цогц арга хэмжээ авах шаардлагатай байна гэж үзэж байна.
Улсын хэмжээнд байгаа барилгуудад газар авсан зөвшөөрлийн хэмжээг нэмэгдүүлдэг, дур мэдэн өргөтгөл шинэтгэл хийдэг, мэдээллийн санд оруулдаггүй асуудал байгааг Барилга, хот байгуулалтын яам тодотгосон юм.
Үүнээс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж уй төслийн барилгуудад нийт 48 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...