“ГАЛЗУУ ЦЭВЭЛ” ХЭЛЭЭ ТҮЛЭГДТЭЛ ХАР ХОРХОЙ ИДСЭН ТУХАЙ
- schedule 2023 оны 12 сарын 25
- chat_bubble 0
ХҮН ЧУЛУУНЫ НУЛИМС
“Хүн чулууны нулимс” киног 1990-ээд оны эхээр Г.Жигжидсүрэн гуай зохиож байсан бөгөөд эр нөхрөө алдаж, хүүгээ хүлээсэн эмэгтэйн тухай өгүүлдэг юм. Энэхүү киноны утга санаа нь дайны дэвсгэр дээр хэлмэгдүүлэлтийг хөндсөн сэдэвтэй кино юм.
Цэвэлийн нөхөр цэргийн дарга нарт буудуулж нас бардаг бөгөөд түүнээс хойш Цэвэл галзуурдаг. Галзуу Цэвэл нэртэй болсон эмэгтэй тэрээр нэг хүүтэй бөгөөд хүү нь цэргийн албанд яваад мөн л эргэж ирдэггүй. Цэвэл хар хорхой харах болгондоо цэргийн дарга нарын сууж явдаг том хар машиныг төлөөлүүлж санадаг.
“Хүн чулууны нулимс” киноны гол дүрд гавъяат жүжигчин агсан Б.Цэрэнпагма гуай тоглодог. Б.Цэрэнпагма гуайг “Галзуу Цэвэлийн” дүрд тоглуулахын тулд шар хадны эмнэлэгт оруулж, судалгаа хийлгэж байсан бөгөөд хамгийн гайхам зүйл нь хар хорхойг амьдаар нь идүүлсэн явдал юм. Яагаад амьдаар нь идүүлсэн тухай уг книоны зохиолч Г. Жигжидсүрэн гуай нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа
“ Уг нь, баримлын шавраар хар хорхой хийлгэсэн. Гэвч нэг л болдоггүй. Кино зураг авалтын талбайд чулуу сөхөхөөр л хар хорхой элбэг. Нэг өдөр Цэрэнпагмыг шууд ид гэснээр зурагт авалт амжилттай болсон. Зураг авалт дууссаны дараа Б. Цэрэнпагма надад хэлээ харуулаад “ Жийгээ хэл түлэгдчихэж” гэсэн. Хэл нь түлэгдээд хавдчихаж, хөөрхий минь. Тэр хар хорхойнууд зажлахаар хүчил ялгаруулдаг юм байна л даа” гэж ярьсан байдаг.
Энэхүү киноны цаад утга санааг хүн болгон ойлгож үзээсэй гэж бодож байна. Мөн энэ киног үзсэнээр алтан үеийн жүжигчид яаж чин сэтгэлээсээ кинонд тоглодог байсан тухай үзэж болох юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...