ЦЕГ: ХИЧЭЭЛ ХИЙГЭЭГҮЙ, ҮГЭНД ОРООГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ХҮҮХЭД ЗОДСОН БАГШИЙГ ШАЛГАЖ БАЙНА
- schedule Өчигдөр 12 цаг 0 минут
- chat_bubble 0
Цахим сүлжээнд өчигдөр (2024.12.23) сурагчийг алгадаж, өшиглөж буй багшийн бичлэг цацагджээ. Эл явдал Архангай аймагт болсон бөгөөд Архангай аймгийн цагдаагийн газраас тухайн багшийг шалгаж эхэлсэн байна.
Энэ талаар ЦЕГ-аас "Иргэнээс өчигдөр 00:10 цагт “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сургуулийн бага ангийн багш М нь ангийн хүүхдээ зодсон байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан.
Шалгалтын явцад тус сумын сургуулийн бага ангийн багш М нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3 дугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа заасан хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар хүүхдийн биед халдсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэж мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...