”ОРАНО МАЙНИНГ” КОМПАНИТАЙ БАЙГУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
- schedule Өнөөдөр 12 цаг 5 минут
- chat_bubble 0
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Засгийн газар "Орано майнинг" компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн танилцуулга, Стратегийн ордын төрийн эзэмшлийн 34 хувийг АМНАТ-өөр орлуулах УИХ-ын тогтоолын төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Төрийн эзэмшлийн 34 хувийг АМНАТ-өөр орлуулсан ч өгөөж нь иргэдийн хуримтлалын дансанд ордог байх зохицуулалтыг бий болгож байна.
Ураныг газрын дор уусган олборлох технологийн дагуу олборлоно. Энэ төсөл геополитикийн хувьд өндөр ач холбогдолтой. Оюутолгойн гэрээнээс хойш гуравдагч хөрштэй байгуулж буй гэрээ. Цаашлаад атомын цахилгаан станцтай болох гээд олон зүйлийн суурь болох гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байна.
2028 он хүртэл хөрөнгө оруулагч тал 500 сая ам.доллар гаргаж үйлдвэрээ барина. Манай талаас ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээхгүй.
Хөрөнгө оруулагч тал 27 төрлийн татварыг тогтворжуулах санал тавьсан. Харин бид дөрвөн төрлийн татварыг нь л тогтворжуулж байгаа. Энэ нь ААНОАТ, НӨАТ, АМНАТ, гаалийн татвар" гэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...