Танд хонины ноос хяргагч машин хэрэгтэй юу?
- schedule 2015 оны 4 сарын 20
- chat_bubble 12
Хонины ноосыг богино хугацаанд жигд хяргагч машин одоо манай малчдын хамгийн их эрэлттэй техникийн нэг юм. Энд танилцуулж байгаа машин нь жин хөнгөн тул гар цуцахгүй. Шууд цахилгаанаар ажиллах тул хөдөлмөрийн бүтээмж өндөр. Үсний өндрийг тохируулах боломжтой.
Ноос хяргагч машин нь хонины ноосыг маш богино хугацаанд жигдхэн бөгөөд цэвэрхэн хяргана. Хамгийн гол нь хөдөө орон нутагт хүн хүч дутмаг байдаг. Зуны халуунд хонины ноосыг хайчлана гэдэг бэрх ажил.
Манай орны нөхцөлд өндөр чадалтай 220V-ийн хяргагч машин нь илүү тохиромжтой байдаг. Учир нь энэ машинаар бүдүүн ноост хонийг хяргаж болох бөгөөд хяргах хурд нь өндөр байдаг. Үйлдвэрлэгчээс сэлбэг хэрэгслийг ханган нийлүүлэх боломжтой. Баталгаа нэг жил.
Хөдөө орон нутагт цахилгаангүй бол 5000W-ын Honda мотороор 10 ширхэг машиныг нэгэн зэрэг ажиллуулж болно.
Цахилгаанаар ажиллах учир хөдөлмөрийн бүтээмж өндөр. Үсний өндрийг тохируулах боломжтой.
Загвар: | DJ-350: |
Цахилгаан хүчдэл: | 220-240V |
Гүйдлийн хүч: | 1,4A |
Чадал: | 350 ватт |
Хайчны хөдөлгөөн: | 2950 удаа/ мин |
Нэг ирээр хяргах хонины хэмжээ: | 2000 аас дээш |
Ирний зай: | 1,0-1,5 мм |
Хэрэглэх заавар: | Англи хэл дээр |
Захиалга хийх доод хэмжээ: | 10 ширхэг машин |
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...