Галт тэрэгний "Невский экпресс" зүтгүүрийг хэрхэн хийдэг вэ?
- schedule 2015 оны 7 сарын 7
- chat_bubble 0
ОХУ /ЗХУ/-ын галт тэрэгний цахилгаан зүтгүүр үйлдвэрлэгч Новочеркасскын завод
Ростов мужийн Богомын ойролцоох Яновод 1932 оны төгсгөлөөр галт тэрэгний зүтгүүрийн завод байгуулагдсан түүхтэй. Анхны зүтгүүрээ 1936 оны 5-р сард үйлдвэрлэсэн байна. Энэ нь 159 загварын гурван тэнхлэгт /дугуйт/ хөдөлгүүр байжээ. Заводын ажилчид 1937 оны төгсгөл гэхэд хүчирхэг 9П хөдөлгүүртэй 70 гаруй зүтгүүр үйлдвэрлэсэн баримт байна.
Дайны үеэр үйлдвэрлэл явагдсан хэвээр байсан бөгөөд дайны төгсгөлд үйлдвэр юу ч үгүй сүйрсэн байна.
Дайны дараа үйлдвэрийг сэргээн засварлаж эдүгээ цахилгаан зүтгүүр үйлдвэрлэдэг хамгийн том үйлдвэр болоод байна. Энэ үйлдвэрт 6 тэнхлэгтэй ВЛ22м зүтгүүр үйлдвэрлэсэн. Анхны цахилгаан зүтгүүрээ 1947 оны гуравдугаар сарын 7-нд үйлдвэрлэж дууссан бол 1948 оноос цувралаар үйлдвэрлэн гаргаж эхэлсэн.
Цаг хугацаа өнгөрөх тусам тус завод цахилгаан зүтгүүрийн дэлхийн хамгийн хүчирхэг үйлдвэрийн нэг болсон.
Одоо Новочеркасскын цахилгаан зүтгүүрийн завод Оросын төмөр зам /РЖД/-ын хэрэгцээнд хамгийн орчин үеийн зүтгүүр үйлдвэрлэн нийлүүлж байна. Өнөөгийн байдлаар ОХУ-ын нийт зүтгүүрийн 80 хувийг болон хамтын нөхөрлөлийн орнуудын зүтгүүрийг үйлдвэрлэж байна. Нийт 65 төрлийн 16000 гаруй зүтгүүр үйлдвэрлээд байна.
Заводын түүхийн товчоон. Ачааны цахилгаан зүтгүүрийг Польш, Финлянд, Хятад улсад зориулан үйлдвэрлэж байсан.
Цахилгаан зүтгүүр ВЛ22м-185-ын дурсгалын хөшөө. Эсрэг талд нь нарийн царигийн уурын галт тэрэг бий.
Зүтгүүр үйлдвэрлэлийг үе шаттайгаар харуулъя. Хос системт зорчигч тээврийн цахилгаан зүтгүүр ЭП20- "Невский экспресс" галт тэргийн зүтгүүр. Цагт 200 км/цаг хурдлах чадвартай.
Зүтгүүрийг /бага хурдтай хувилбар/ олон төрлөөр ашиглаж байна. Жишээ нь, хоёр давхар галт тэргэнд. Мөн ЭП20-ийг сайжруулан хүнд ачааны "Ермак"-д зориулан үйлдвэрлэж байна.
Бүгдээрээ үйлдвэрлэлийн бүрэн дамжлагыг сонирхоё. Заводад ороход газар бүрээс авчирсан /Бараг бүх эд ангиудыг Брянскаас авчирдаг/ ган төмөр, бусад материалуудыг угтана. Тэгээд гарах үед зүтгүүр бэлэн болсон байна.
Эхлээд зүтгүүрийн рамыг хийнэ. Зураг дээр бараг бэлэн болсон байна.
Заводад машин тоног төхөөрөмжийн пак шинэчлэлд маш их хөрөнгө ооруулсан. Үүний дүнд хамгийн орчин үеийн бүтээгдэхүүн гаргах болсон.
ЭП20 зүтгүүрийн дээвэр /орой/ суурь шугаман дээр.
Рам гагнаж байна
Рамын хажууг гагнах автомат гагнуур
За нэг ийм.
Зөвхөн их даацын зүтгүүрийн рам үйлдвэрлэх өөр нэгэн цех. ЭП20 зүтгүүрийн гагнагдаж бэлэн болсон үндсэн рам зогсож байна.
Нууц схем. Дашрам дурдахад үйлдвэрийн талбай 112 га хэмжээтэй. /1 га = 100х100м/
Бараг бүх хүчин чадлаа "Ермак" зүтгүүр үйлдвэрлэхэд хандуулж байгаагаас ЭП20 зүтгүүрийн үйлдвэрлэл харьцангуй хязгаарлдагдмал явагдаж байна. РДЖ 173 зүтгүүр захиалснаас 48 зүтгүүр явж байгаа.
"Ермак"-ийн хөдөлгүүрийн коллекторын "араг яс"
Завод доторх тээврийн цахилгаан машин
"Ермак" -ийн хурдны болон хөдөлгүүрийг дугуйтай холбожээ.
Хөдөлгүүрийн коллекторын якорь.
Цахилгаан тоног төхөөрмжүүдийг бэлэн болгож байна.
ЭП20, түүнийг сайжруулсан Ермак зүтгүүрийн үйлдвэрлэл нь ВЛ80 зүтгүүр /цахилгаан биш хувилбар нь манайд өргөн хэрэглэгддэг/ үйлдэвэрлэхтэй харьцуулалшгүй юм.
Болгоомжтой, няхуур ажил.
"Ермак"-ийн хөдөлгүүрийн корпус үйлдвэрлэл нь ЭП20-ийн корпус үйлдвэрлэлээс гагнаас болоод олон зүйлээр ялгаатай.
Хөдөлгүүрийн статерийн /асаалт/ угсралт.
Орчин үеийн зүтгүүрийн удирдлага /компьютерийн удирдлага/
Гол ялгаа - Модуль. Хийн блок, пневматик ба трансформатор блок. Авсаархан, засварлахад нэн тохиромжтой.
Орчин үеийн бүхээг /кабин/. Кофены ширээ, хөргөгч, богино долгионы зуух гээд багийн гишүүдийн тав тухыг хангах бүх зүйлтэй.
Хос толгойт 3ЭС4К «Дончак». Хос бүхээгийг ЭП20 дээр суурилуулсан.
Таазны цахилгаан утас кабел, хэлхээ.
"Дончак"-ийн бүхээг. ЭП20-той харьцуул.
ЭП20-ийн тролей
Бэлэн болсон 3ЭС4К «Дончак зүтгүүр.
Хараахан бэлэн болоогүй байгаа "Дончак"
ЭП20 тормоз. Накладаар шахаж зогсоодог.
Цехийн үйлдвэрлэлийн шугамд явж байгаа НП1-75-ийн агрегат.
Так же в цеху собирается тяговый агрегат НП1-75.
Мэдээж "Ермак"-ийн үйлдвэрлэл массар хийгдэж байгаа.
Машинистийн сургалтын төв. Төвийн сургалтын програм нь янз бүрийн цаг агаарын нөхцөл байдалд, осол гэмтэл болон бусад гэнэтийн нөхцөл байдлыг тодорхойлох боломжийг олгодог.
График схемээр хаана юу хийгдэж байгааг харж хянана.
Туршилтын зам 7430 м урттай.
Зүтгүүрийн жин хэмжигч мэдрэгч. Өвөрмөц дизайн. Төмөр замын хаана ч холбож болох төхөөрөмж.
ЭП20-49 зүтгүүр
Хөдөлгүүр бүрт тусгай буцаах програм бий.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...