Хятад улс олны хөлд дарагдав уу?
- schedule 2015 оны 10 сарын 9
- chat_bubble 0
Хятадын тусгаар тогтнолын баярын өдрөөр хөл хөдөлгөөн ихтэй байсан зарим газрыг нэрлэе.
Саяхан Хятадын хамгийн урт, хамгийн аймшигтай модон гүүр шинэчлэгдэж шилэн болсон. Хунань мужийн Шиниузай үндэсний геопаркт хоёр уулын хавцлыг холбосон аялал жуулчлалын зориулалттай газраас 180м-ийн өндөрт байдаг явган хүний шилэн гүүр нь 24мм-ийн зузаантай 2 давхар шилэн шалтай болжээ. Энэ нь жирийн цонхны шилнээс 25 дахин бат бөх ажээ. Энэхүү гүүр нь алдарт Буддагийн аварга том хадан хөрөг бүхий уул хүрэх замд байдаг байна. Энэ гүүрийг үзэх жуулчдын цуваа тасраагүй байна. 2015.10.03
Бээжин хотыг чиглэсэн хурдны зам ачаалал ихтэй байж. Нийт 750 сая иргэн Бээжин хотыг зорьсон гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байна. Хятадын хүн амын тэн хагас нь байна шүү дээ.2015.10.06
Цагаан хэрэм гишгэх зайгүй болтлоо дүүрлээ. 2015.10.02
Онгон дагшин байгалийн өвөрмөц тогтоц бүхий “хавирган саран” хэлбэртэй цөлийн баянбүрд болсон нэгэн нуурын тухай мэдээллийг хүргэж байна. Чин гүрний үед “Yueyaquan” хэмээн нэрийдэж байсан “Lake Crescent” нуур нь Хятадын Гансу мужийн Дунхуан хотоос 6 км зайд байдаг. Энэхүү баян бүрдийг үзэж сонирхох гэсэн жуулчдын цуваа баярын өдрүүдэд тасраагүй юм. 2015.10.03
Хятадын Хунань мужийнхан улаан лоолиор байлдаж ургацын баяраа тэмдэглэлээ. Энэ нь жуулчдад таалагдсан нь гарцаагүй. 2015.10.02
Тяньжин хотын амьтны хүрээлэнд өргөсөн хандив. Хэр олон хүн зочлосныг хараад ойлгох байх аа. 2015.10.04
Хятадын Ханжоу хотод гадаадын иргэдэд зориулан хуримын ёслол зохион байгууллаа. Арга хэмжээ үзэсгэлэнт баруун нуурын эрэг дээр болсон байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...