Хэрэглэгчээ гомдоосон "Говь хангай" мебелийн дэлгүүрийнхэн
- schedule 2015 оны 10 сарын 16
- chat_bubble 6
Шинэ тавилга аваад сэтгэл ханамж авсангүй. Энэ тохиолдолд яах билээ. Тавилгаа буруу сонгосондоо биш, ирж угсарсан ажилчдад нь гомдолтой байна.
Хэрэглэгч маань "Говь хангай" мебелийн дэлгүүрээс 669.900 төгрөгөөр галын өрөөний тавилга худалдан авчээ. Тавилга угсардаг залуус ажилдаа эзний ёсоор хандаагүйгээс суурилуулах явцдаа тавилгыг нь эвдэлсэн байна. Энэ тухайгаа "Говь хангай" мебелийн дэлгүүрийн менежер /88051187 дугаар гар утастай/-т хэлэхэд уучлалт гуйхын оронд бидэнд ямар ч хамаагүй, хариуцлага хүлээхгүй хэмээн хэлээд утсаа тавьсан байна.
Орчин цагт ихэнх үйлдвэр, дэлгүүрүүд хэрэглэгчээ дээдлэн "сэтгэл ханамжийн баталгаа" өгдөг болсон цаг бус уу. Хэрэв хэрэглэгчийн сэтгэлд нийцэхгүй бол буцааж болдог, ижил төстэй барааг өөр дэлгүүрт илүү хямд үнээр худалдаж байвал зөрүү мөнгийг нь өгдөг жишиг монголд хэдийнээ тогтсон. Гэтэл мөнгөө төлөн байж авсан шинэ тавилгыг нь суурилуулах гэж байна гээд эвдчихээд, эвдэрхий тавилга хүлээлгэн өгчихөөд хариуцлага хүлээхгүй байж болно гэж үү. Суурилуулах явцад эвдэрч буй тавилга хэр настай, чанартай эд байх уу? Мөнгийг нь авсан хойно яаж ч харьцсан яахав гэдэг сэтгэлгээтэй менежертэй энэ компанийн ажил урагшлах нь юу л бол. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг байх аа. Түүнтэй адил нэг хэрэглэгчийн цаана 1 000 магадгүй 5 000 хэрэглэгч танайхаас татгалзахыг үгүйсгэхгүй.
Хэрэглэгч таныг "Говь хангай"-нхан үл тоож байвал шүүхэд хандахыг зөвлөе. Шүүх мэдээж таны талд.
Угсарч дуусаад байгаа тавилгын зургийг орууллаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...