Хэрэглэгчид Ноён Сэврэй хийцийн аягыг илүүд үздэг
- schedule 2015 оны 10 сарын 22
- chat_bubble 0
“Бүрэн сүйх” ХХК-ийн дархан С.Цогтдэлгэр, худалдагч А.Цэвэлмаа нартай уулзлаа.
-Та бүхэн сайн явж ирэв үү. Та бүхэн өөрсдийгөө танилцуулахгүй юу. Анхдугаар экспод ямар бүтээлүүдтэй ирэв?
-Манайх компани үйл ажиллагаагаа явуулаад 15 жил болж байна. Бид ихэвчлэн алт болон мөнгө, гуулиар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бид Дарьганга болон Ноён Сэврэй хийцийн аягануудыг хийж байна. Ноён Сэрвэй аяганы хүндийн жин нь аяганыхаа сууринд байдаг учир уналаа ч дээшээ харж унадаг, эвдрэл багатай байдгаас энэ хийцээр ихэвчлэн аягаа үйлдвэрлэж байна. Хэрэглэгчид бэлэн бүтээгдэхүүн худалдан авах гэхээсээ илүүтэй захиалж хийлгэдэг.
Энэ тохиолдолд бид бүтээгдэхүүнээ нэг ланг нь 100 мянган төгрөгөөр тооцож хийцээ үнэлдэг. Хэрэглэгч мөнгөө авчирж ирээд хийлгэж болно, мөн биднээс ч авч болно. Хийц өндөртэй бүтээгдэхүүнийг гурван сар, гайгүйг нь 14 хоногийн дотор хийж өгдөг.
Бид мөн алтаар бүтээгдэхүүн ихээр хийдэг. Ихэвчлэн эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийг хийж байна. Сүүлийн үед иргэд сүүжин ээмэг, бөгж ихээр сонирхон захиалдаг болсон. Өөрсдөө чулуугаа авчираар бүтээгдэхүүнээ захиалж болно.
-Алтны сорьцын тухайд хэрэглэгчид ямраар нь илүүтэй хийлгэж байна..?
-Эдэлгээ удаантайг нь бодвол 916 сорьцтой алтаар хийлгэнэ. Тэгэхээр алтан эдлэл арай биетэй болно гэсэн үг. Харин 960 сорьцтой нь арай зөөлөн алт гэсэн үг.
Уран дархан С.Цогтгэрэл:
-Бид гуулиар бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүд илүүтэй хийдэг. Мөн хүрэл ашиглаж байгаа. Модон сийлбэртэй, арьсан бүрээстэй бүтээлүүд хийж байна. Арьсан урлагийг бүтээгдэхүүндээ давхар оруулж өгч байгаагаараа манай бүтээгдэхүүнүүд илүүтэй онцлог болдог. Үндэсний хэв маягыг агуулсан бүхий л хийц, загварыг бүтээлдээ тусган хийхийг хичээдэг. Хэрэглэгч хүсвэл модон дээр бус чулуун дээр сийлбэр хийлгэж болно.
-Та бүхэн анхдугаар Экспо-д ямар бүтээлүүдтэй ирэв?
-ӨвөрМонголчууд гуулин бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхдог. Тиймээс түлхүү авчирлаа. Түлхүүрийн оосор л гэхэд 40-50 янзын хийцтэй байх жишээтэй. “Чингис хааны хөрөг”, “Чингис хааны найман шарга”, “Хийморийн морь” гээд ер нь л шилдэг гэсэн бүтээлүүдээ танилцуулна.
Худалдагч А.Цэвэлмаа:
-Мөнгөн аяны хувьд үндсэн тагштай болон өөр бусад аягатай мөнгөн аяганууд байна. Бид экспон үеэр зах зээлийн үнээр нь л борлуулах гэж байна. Жишээ нь 1.0-ын аягаа 70,0 мянган төгрөгтэй дүйцэхүйц юаниар борлуулна. Хамгийн үнэтэй бүтээл гэвэл үндсэн аяга, 35 см-ийн диаметртэй, Дарьганга хийцийн аяга байна.
-Үнийн хувьд..?
-35 сая төгрөгийн үнэтэй.
-За та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье!
Эх сурвалж: "Солонго сэтгүүл"
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...