ХААХ
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААР ЗАХИАЛАХ ШАЛГУУР ХАНГАСАН ЭСЭХЭЭ ШАЛГААРАЙ
ОНЫ ЭХНИЙ ӨДӨР ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА ХАМГИЙН ИХ БҮРТГЭГДЖЭЭ
ОНЫ ЭХНИЙ ӨДӨР ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА ХАМГИЙН ИХ БҮРТГЭГДЖЭЭ
АВТОБУСАНД 1,000 ТӨГРӨГӨӨР ЗОРЧИХ ШИЙДВЭРИЙГ ХОЙШЛУУЛЖЭЭ
ЗГ:ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Дэлхийн стандарт нийцсэн эмийн үйлдвэр нээгдлээ
- schedule 2016 оны 4 сарын 28
- chat_bubble 0
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.04.28/ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан GMP (Good Manufacturing Practice) стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт техник, технологиор тоноглогдсон, иж бүрэн цогцолбор эмийн үйлдвэрийн нээлтэд оролцов.
Монгол Улсын төрөөс үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлох, экспортыг дэмжих бодлого, зайлшгүй шаардлагатай эмийг дотооддоо үйлдвэрлэхийг дэмжих бодлогын хүрээнд “Монос” групп 2012 оноос Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран “Олон Улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрийн цогцолбор байгуулах” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү цогцолборын Үндсэн үйлдвэрийн нээлт өнөөдөр боллоо. Эмийн үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрийн хүчин чадал 3,5-3,9 дахин нэмэгдэж жилдээ 352 сая шахмал эм үйлдвэрлэнэ. Мөн шинээр 100 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангах юм байна.
Энэхүү төслийн хөрөнгө оруулалт 9,8 сая ам.доллар бөгөөд Монгол Улсын эм үйлдвэрлэлийн салбарт хийгдэж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. “Монос” эмийн үйлдвэр нь өмнө нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа Олон Улсын ISO9001 стандарт, чанарын хяналт, лабораторидоо ISO17025 стандартыг нэвтрүүлсэн. Ийнхүү эмийн шинэ үйлдвэр ашиглалтад оруулж GMP стандартыг хангаснаар Олон Улсын 3 чухал стандартыг нэвтрүүлсэн, дэлхийн жишигт нийцсэн үйлдвэр болж байна. Нээлтийн ёслолын дараа Улсын Их Хурлын дарга дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.
Одоогийн байдлаар “Монос” эмийн үйлдвэр нь 70 орчим нэр төрлийн эм, бэлдмэл үйлдвэрлэж байгаа бөгөөд төсөл хэрэгжсэнээр бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, эмийн чанар сайжирч экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоо бүрдэж байгаа талаар үйлдвэрийн удирдлагууд Улсын Их Хурлын даргад танилцуулж байлаа.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...