“Монгол хуушуур -2016” фестивальд оролцох шалгуур үзүүлэлт
- schedule 2016 оны 7 сарын 7
- chat_bubble 0
Наадмаар “Монгол хуушуур -2016” фестивалийг зохион байгуулах талаар мэдээлсэн. Тэгвэл энэхүү фестивальд оролцох иргэд, үйлчилгээний байгууллагууд ямар номинацид оролцоход ямар шаардлага хангасан байх талаархи шалгуур үзүүлэлтийн жагсаалттай танилцана уу.
“Монгол хуушуур -2016” фестивалийн шалгаруулалт
4.2.1. “Хамгийн өвөрмөц хуушуур” номинаци шалгаруулах шалгуур үзүүлэлтийн жагсаалт
№ |
Шалгуур үзүүлэлт |
Үнэлгээ |
1 |
Хамгийн шинэлэг чимхэлттэй байх |
0-5 |
2 |
Хуушуур нь сэдэв агуулгатай, эзэлхүүнээр өөр, бусад хуушуураас урт, өргөний хэмжээгээр том байх |
0-5 |
3 |
Амт, биет байдал, өнгө үзэмжтэй, бүрэн болцтой байх |
0-5 |
4 |
Шанзны орцонд амин дэм бодисоор баялаг ногоо бусад бүтээгдэхүүн тодорхой хувийг эзэлсэн байх |
0-5 |
4.2.2. “Хамгийн амттай хуушуур” номинаци шалгаруулах шалгуур үзүүлэлтийн жагсаалт
№ |
Шалгуур үзүүлэлт |
Үнэлгээ |
1 |
Амтлах эрхтний үзлэгээр гаж амтгүй, төгс байх |
0-5 |
2 |
Өнгө, амт, биет байдал зэрэгт өөрчлөлт оруулалгүй тохирсон горимоор боловсруулсан байх. |
0-5 |
3 |
Шанзыг технологийн дагуу бэлтгэсэн байх /шанзанд төрөл бүрийн бүтээгдэхүүн оруулж амин дэм, эрдэс бодисоор баялаг болгосон байх/ |
0-5 |
4 |
Хамгийн өнгө үзэмж, хэлбэр сайтай байх |
0-5 |
5 |
Наадамчин олны саналыг хамгийн ихээр авсан байх |
0-5 |
4.2.3. “Хамгийн цэмцгэр асар” номинаци шалгаруулах шалгуур үзүүлэлтийн жагсаалт
№ |
Шалгуур үзүүлэлт |
Үнэлгээ |
1 |
Асрын гадна өнгө үзэмж нь монгол үндэсний онцлог хэв шинжийг харуулсан байгууллагын логотой байх |
0-5 |
2 |
Ажиллагсад нь ажлын хувцсыг бүрэн өмссөн байх, тогооч зөөгчийн хувцаслалт |
0-5 |
3 |
Ширээ засалт үйлчилгээний бэлэн байдлыг хангасан байх |
0-5 |
4 |
Хоол хүнсний зүйлтэй хүрэлцэж буй гадаргуу, ажлын талбай зэргийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн тогтмол өнгө үзэмжтэй, цэвэрхэн байлгах |
0-5 |
5 |
Зориулалтын хуурай болон нойтон салфетка, гар ариутгах ариутгалын бодис зэргийг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэж нөөцөлсөн байх |
0-5 |
6 |
Асар доторх болон ойр орчмын хог хаягдлыг байнга цэвэрлэж, хогийн сав байрлуулсан байх |
0-5 |
Үнэлгээг өгөхдөө шалгуур үзүүлэлтийн 100%-ийн гүйцэтгэлд 5.0 оноо, 90% хувийн гүйцэтгэлд 4.5 оноо, 80%-ийн гүйцэтгэлд 4.0 оноо, 70%-ийн гүйцэтгэлд 3.5 оноо, 60%-ийн гүйцэтгэлд 3.0 оноо, 50%-ийн гүйцэтгэлд 2.5 оноо, 30-40%-ийн гүйцэтгэлд 2.0 оноогоор тус тус үнэлнэ.
Тав. Фестиваль зохион байгуулах чиглэл:
5.1 Фестивалийг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулна. /хавсралт-1, 2/
5.2. Фестивальд оролцох хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд монгол үндэсний онцлог, хэв шинжийг агуулсан хувцас, чимэглэлтэй, танилцуулгыг /шторк/ бэлтгэж ирнэ.
5.3. Дүүрэг бүр наадамчин олонд зориулж мэндчилгээ бэлтгэж ирнэ. /дүүрэг бүр 3 мэндчилгээ бэлтгэсэн байна/
5.4. Наадмын талбайд хуушуурын үйлчилгээ явуулж буй газруудын танилцуулгыг /шторк/ дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсүүд 2016.07.11-ний өдрийн 09 цагт тоног төхөөрөмж хариуцсан ажилтанд хүлээлгэж өгнө.
5.5. “Манайд зочлоорой” сэдэвт худалдаа үйлчилгээний асраар үйлчлүүлэх эрхийн бичгийг наадамчдад гардуулна. /Дүүрэг бүр-5 эрхийн бичгийг идэвхтэй оролцсон наадамчдад гардуулах бөгөөд асрын дугаарыг тодорхой бичиж хэлтсийн дарга баталгаажуулна./ Нийт 20 наадамчинд эрхийн бичиг олгоно.
5.6. Наадамчин олны дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцгийг 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд аялуулж санал авна.
5.7. Ажлын хэсэг “Хамгийн амттай хуушуур”, “Хамгийн өвөрмөц хуушуур” “Хамгийн цэмцгэр асар” номинацийг шалгаруулна.
5.8 Фестивальд амжилттай оролцсон аж ахуйн нэгж, иргэдийг “Их хурд” болон “Нийслэлийн Даншиг наадам”-ын үеэр зохион байгуулах худалдаа үйлчилгээнд оролцох “Эрхийн бичиг”-ээр урамшуулна.
Зургаа. Шалгаруулалт явуулах, дүгнэх, шагнал гардуулах үйл ажиллагаа
6.1. “Хамгийн амттай хуушуур”, “Хамгийн өвөрмөц хуушуур”, “Хамгийн цэмцгэр асар” номинацийг шалгаруулахдаа ажлын хэсгийн /шүүгчдийн/ үнэлгээ болон наадамчин олноос авсан санал асуулгын дүнг үндэслэнэ. Номинаци тус бүрээс 2 аж ахуйн нэгж, иргэн буюу нийт 6 аж ахуйн нэгж, иргэнийг өргөмжлөл, 1.0 сая төгрөгөөр шагнана.
6.2. Шалгарсан аж ахуйн нэгж, иргэдэд шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, дүүргүүдийн Засаг дарга нар тусгайлан бэлтгэсэн талбайд 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагт тус тус гардуулна.
6.3. Фестивалийн хүрээнд батлагдсан хөтөлбөрийн дагуу урлагийн тоглолт, үзэгчдийн дундах тэмцээн, хөгжөөнт хөтөлбөрүүд зохион байгуулагдана.
ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...