ДАРААГИЙН IPO-Г ”ХААН” БАНК
- schedule 2022 оны 12 сарын 13
- chat_bubble 0
“Хаан банк” ХХК-ийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, анхдагч зах зээлд арилжих зөвшөөрлийг өнгөрсөн баасан гарагт олгосноо СЗХ мэдээллээ. Ингэснээр тус банк олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгож, нээлттэй хувьцаат компани болж буй системд нөлөө бүхий гурав дахь банк болж байна. "Хаан банк"-ны хувьд банкны салбарын нийт активын 30 гаруй хувийг бүрдүүлдгээс гадна өөрийн хөрөнгийн хэмжээгээр системийн банкнууд дундаа хамгийн томд тооцогддог. Харин IPO хийснээр хөрөнгийн зах зээл идэвхжиж, үнэт цаасны арилжаа, хөрвөх чадвар өсөх чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.
Тэд хувьцааныхаа 10%-ийг хөрөнгө оруулагчдад санал болгохоор төлөвлөж, Санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Банкны одоогийн хувьцаа эзэмшигчдийг харвал дараах байдалтай байгаа бөгөөд тус банкны 4,130 гаруй ажилтан 4.7%-ийг эзэмшиж байна. Санхүүгийн үзүүлэлтийн хувьд 2022.09.30-ны өдрийн байдлаар 13.57 их наяд төгрөгийн хөрөнгө, 1.4 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байгаа нь салбартаа тэргүүлэх үзүүлэлт юм. Мөн түүнчлэн 3-р улирлын цэвэр ашиг 291.5 тэрбум төгрөгт хүрчээ.
Ийнхүү тус банкны IPO нь дотоодын хөрөнгийн зах зээлийн хамгийн том IPO болох төлөвтэй байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...