УДЭТ-ЫН ӨМНӨХ ТАЛБАЙН ТОХИЖИЛТ ДОЛООДУГААР САРААС ЭХЭЛНЭ
- schedule 2023 оны 5 сарын 12
- chat_bubble 0
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүрийн баасан гарагт хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийсэн болон хийхээр төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар мэдээлэл өгдөг. Тэгвэл өнөөдөр буюу тавдугаар сарын 12-нд УДЭТ-ын өмнөх талбайд хийх тохижилт, гэр хорооллын 16 байршилд байгуулах бичил цэцэрлэг болон бусад ажлын талаар мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-УДЭТ-ын өмнөх талбайг тохижуулах ажил долоодугаар сарын 1-нээс эхэлнэ. Хотын төвийн A зэрэглэлийн бүсэд байгаа театрын ойр орчимд машины зогсоол биш, иргэд, олон нийтэд таатай орчин бүрдүүлэх ёстой. Тохижилтыг театрын ерөнхий өнгө, орчинтой нь нийцүүлэн олон улсын түвшинд, чанартай гүйцэтгэхээр зураг төслийг нь 2021 онд гаргасан. Үүний дагуу тохижилтын ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ хариуцан гүйцэтгэнэ.
Түүнчлэн иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор энэ онд гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Уг ажлын сонгон шалгаруулалт дууссан, зарим байршилд бүтээн байгуулалт нь эхлээд явж байна гэсэн юм.
Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах байршлууд:
- Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 13 дугаар гудамжинд 527 ам метр
- Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 11 дүгээр гудамж 1585 ам метр
- Хан-Уул дүүргийн 16 дугаар Буянт-Ухаа 25 дугаар гудамж 3000 ам метр
- Хан-уул дүүргийн 12 дугаар хороо Хайрханы 8 дугаар хэсэг 1500 ам метр
- Хан-уул дүүргийн 12 дугаар хороо Амралтын 5 дугаар хэсгийн 400 ам метр
- Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо, Ээж хайрхан 7-р гудамж 580 ам метр
- Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан 4 дүгээр хэсэг 1200 ам метр
- Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаагийн хангамж хэсэгт 200 ам метр
- Баянзүрх дүүргийн 16 дугаар Хужирбулан 4 дүгээр хэсэг 61 тоотын хойд талд 1020 ам метр
- Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо Монел уулын 32 дугаар гудамж 879 ам метр
- Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар гудамж 200 ам метр
- Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо 122 дугаар сургуулийн урьд талд 8000 ам метр
- Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Бумбатын ам 1000 ам метр
- Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын эцэст 14 дүгээр гудамжинд 2100 ам метр
- Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхан 7 дугаар гудамж 1000 ам метр
- Багануур дүүргийн 3 дугаар хороо Хилчин хэсэг 1800 ам метр
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
-Хотын түгжрэлийг бууруулахад авто зогсоолын ухаалаг менежмент маш чухал үүрэгтэй. Цаашдаа авто машины үнэгүй зогсоолуудыг төлбөртэй болгоно. Түүнчлэн нийслэлийн мэдэлд байгаа 48 зогсоолыг нэгдсэн удирдлагад оруулж, үйл ажиллагааг нь хувийн хэвшилд хариуцуулах юм. Ингэснээр иргэдийн цаг завыг хэмнэсэн, олон улсын стандартад нийцсэн байдлаар үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Хотын төвийг машинд биш, иргэдэд, тэр дундаа явган зорчигчдод ээлтэй болгох бодлогыг нийслэлийн зүгээс баримталж ажиллана гэлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...