ХӨРСГҮЙ ХҮЛЭМЖ
- schedule 2023 оны 5 сарын 17
- chat_bubble 0
Монголд хүлэмжийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдийн дийлэнх хувь нь нийлэг хальсан хүлэмжинд зуны богино хугацаанд нарийн ногоо тариалдаг. Бусад улиралд хангалттай нарийн ногооны нийлүүлэлт хийж чаддаггүй. Зах зээлийг хангахуйц нарийн ногоо тариалах хүлэмжийн аж ахуй эрхлэгч байгууллага хангалттай биш байна.
Тиймээс “Нэйшнл бизнес маркет” ХХК-ийн дөрвөн улирлын шилэн хүлэмжийг онцолж байна. Гидропоник буюу хөрсгүйгээр ургамлын шим тэжээлийг дуслын системээр автоматаар өгдөг орчин үеийн технологи ашиглан жилд 300-350 тонн өргөст хэмх зах зээлд нийлүүлдэг тус хүлэмж нь
хөрсний бохирдол үүсгэхгүй,
усны хэрэглээ бага,
нарны хангамж сайн
цэвэр орчин,
пестицит хэрэглэхгүй,
нитритийн өндөр агууламжгүй,
цаг уурын ямар ч орчинг зохиомлоор бий болгох,
дөрвөн улирлын турш тасралтгуй ургац хураах боломжтой бүрэн автомат ухаалаг систем зэрэг давуу талтай юм.
Тус компани Хүнсний хувьсгал болон төрийн бодлого, дэмжлэгийн хүрээнд ирэх хоёр жилд өвлийн хүлэмжийн хүчин чадлаа 5 дахин нэмэгдүүлэх, шинээр 50-70 тогтвортой ажлын байр бий болгох, улаан лооль, амтат чинжүү, бууцай, юуцай, салатны навч тариалах зорилготой ажиллаж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...