”OCOUTURE” БРЭНДИЙН ДИЗАЙНЕР Д.ОТГОНЖАРГАЛ “АЗИЙН ШИЛДЭГ ДИЗАЙНЕР” БОЛЖЭЭ
- schedule 2023 оны 11 сарын 15
- chat_bubble 0
Үндэсний хэв маяг шингэсэн нарийн деталь бүхий уран хийцтэй кутюр загварууд урладгаараа алдартай OCOUTURE брэндийн дизайнер Д.Отгонжаргал Монголын загварын салбарт төдийгүй Азид нэрээ цуурайтуулж эхэллээ. Тодруулбал тэрээр 2023 оны 11 дүгээр сарын 3-нд Өмнөд Солонгос улсын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Asia Model Festival” наадамд оролцож 2023 оны “Азийн Шилдэг Дизайнер”-аар шалгарсан байна.
OCOUTURE брэндийн үүсгэн байгуулагч, ерөнхий дизайнер Д.Отгонжаргал нь нийт 20 гаруй орны дизайнеруудаас шалгаран 2023 оны “Азийн Шилдэг Дизайнер”-аар тодорсон бөгөөд түүний хувьд 2015 оны “Asia Model Festival”-аас мөн адил “Asia Best Designer” шагнал хүртэж байсан юм. Ингэснээр энэ жилийн шагнал түүнийг хошой шилдэг дизайнер болголоо.
Мөн тэрээр Азийн томоохон загварын фестивалиудын нэг болох “Asia Model Festival”-д хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд OCOUTURE брэндийн үндэсний, гоёлын коллекцуудаас гадна цоо шинэ ноолууран брэндийн дээжээсээ танилцуулсан юм.
"OCOUTURE FASHION SHOW 2024" загварын шоунд OCOUTURE-ийн цоо шинэ ноолуурын брэнд, үндэсний, гоёлын, аксесуар гээд нийт 108 загварыг Монголын загвар сонирхогчдод танилцуулах нь ээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...