ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААН, ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЙД В.Н.ФАЛЬКОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
- schedule 2024 оны 10 сарын 7
- chat_bubble 0
Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальковыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Шадар сайд уулзалтын эхэнд “ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путины айлчлалын үеэр хоёр орны, боловсрол, шинжлэх ухааны болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр ярилцсан.
Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн даргын хувиар би ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд ЗГХК-ын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой ойр хамтарч ажилладаг. Бид Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг болон ЗГХК-ын өмнөх хуралдаанаар ярьсан асуудлуудыг ажил хэрэг болгох талаар санал солилцох ЗГХК-ын 26 дугаар хуралдааныг энэ онд багтаан хийхээр төлөвлөж байна” гэв.
Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эрчим хүч, төмөр зам, зам тээвэр, байгаль орчин, нефть, хийн хоолой, байгалийн хий, хүнс хөдөө аж ахуйн салбаруудын боловсон хүчнийг бэлтгэх, сургалцагчдын тоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Манай улсын хувьд эрчим хүч, нефть, зам тээврийн салбарын үе үеийн эрдэмтэн судлаачдаа ОХУ-д бэлтгэж ирсэн арвин түүхтэй. Монгол Улсад эрэлттэй байгаа мэргэжлээр оюутан залуусыг ОХУ-д суралцуулах, мөн монгол залуус эх орондоо энэ чиглэлээр суралцах боломжийг олгож буйд талархал илэрхийлье” гэжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...