Хан-Уул дүүргийн Ардчилсан намынхны АМЖИЛТ
- schedule 2024 оны 10 сарын 15
- chat_bubble 0
Ардчилсан намынханд энэ удаагийн сонгууль нийслэлийн хувьд хүнд туссан ч Харин ХАН-УУЛ дүүргийн хувьд өнгөрсөн дөрвөн жилд нэгхэн төлөөлөгчтэй байсан дүүргийн ИТХ-д есөн төлөөлөгчтэй болж орж ирж байгаа нь маш ТОМ ЯЛАЛТ гэж тооцогдож болохоор байна.
Сонгуулийн сурталчилгааны үед ч ОНЦГОЙ гэж нэрлэгдэж байсан эдний багаас
Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дарга П.МӨНХБААТАР \13-р тойрог\,
Хэрэг эрхлэх газрын дарга Б.САЙНХҮҮ багийн гишүүн Д.Энхтүвшин \4-р тойрог\-гийн хамт, хамгийн ширүүн тойрог буюу 6 мандаттай 2-р тойргоос С.Мөнхжаргал, А.Мөнх-Амгалан нар,
7-р тойрог буюу Биокомбинатаас Н.ТУЯАЦЭЦЭГ,
11-р тойрог буюу Нисэх орчмоос С.САРАНГУА,
12-р тойргоос Б.БАТЦЭРЭН,
15-р тойрог буюу Яармаг орчмоос Б.ХҮРЭЛТУЛГА нар ялалт байгуулаад байна.
Мөн чигээрээ шахуу “улайрсан” НИТХ-д Хан-Уулын О.Зундуйдорж ялалт байгуулж чадлаа.
Ийнхүү найман жилийн турш УИХ-д төлөөлөлгүй байгаад өнгөрсөн УИХ-ын сонгуулиар шинэ залуу гишүүнтэй болсон Хан-Уул дүүргийн Ардчилсан нам нийслэлийн дүүргүүд дотроосоо энэ удаагийн сонгуулиар ийнхүү амжилтаараа товойж гарч чадлаа.
Хэдийгээр хүч тэнцвэргүй сонгууль болсон ч Хан-Уул дүүргийн 41 нэр дэвшигч багаараа онцгой хамтарч сайн ажиллаж чадсан. Сонгуулийн дүн гарсны дараа ч ялсан ялагдсан нэр дэвшигчид бүгд хамтаараа үргэлжлүүлэн ажиллаж, зорилгоо биелүүлнэ гэсэн итгэл, сэтгэл нэгтэй байгаа аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...