”НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2024” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
- schedule 2024 оны 10 сарын 24
- chat_bubble 0
Улсын хэмжээнд 2024 оны эхний есөн сарын байдлаар 21485 зам тээврийн осол гарснаас явган зорчигч өртсөн 1445 осол бүртгэгджээ. Ослын улмаас 83 хүний амь хохирч, 1445 хүн гэмтэж бэртсэн тоо мэдээлэл байна.
Нийт амь хохирсон 83 хүний 42 нь нийслэлд, 41 нь орон нутагт, гэмтэж бэртсэн 1445 хүнийн 1254 нь нийслэлд, 191 нь орон нутагт тус, тус бүртгэгджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад амь хохирсон хүн 3 нэгжээр буюу 4.5 хувь буурсан, гэмтсэн хүний тоо 312 нэгжээр буюу 27.5 хувь өссөн үзүүлэлттэй байна.
Явган зорчигчдыг зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлэх, явганаар замын хөдөлгөөнд оролцдог иргэдэд зөв дадал суулгах, явган хүний гарцаар гарч хэвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, сурталчлан таниулах, хэвийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой "Ногоон гэрэл-Цагаан шугам” нэгдсэн арга хэмжээ 2024 оны аравдугаар сарын 21-ний өдрөөс мөн оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд:
- Иргэд, олон нийтэд зам тээврийн ослын хор уршгийг таниулах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;
- Сургууль орчмын бүсэд хөдөлгөөнт хэлбэрээр хяналт шалгалт хийх. Тухайн хэсэгт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг таслан зогсоох;
- Явган хүний гарц, тэмдэг, тэмдэглэл, гэрэлтүүлэг, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдалд холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарсан үзлэг, шалгалтыг зохион байгуулах;
- Явган зорчигчид болон хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг төлөвлөсөн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...