ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ “ШАР ДАРЦАГ” АЯНЫ ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА
- schedule 2024 оны 12 сарын 5
- chat_bubble 0
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг өрнүүлж, шилдгүүдээ шалгарууллаа.
Энэхүү аянд нийслэлийн 9 дүүргийн ЗДТГ, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон Тээврийн цагдаагийн алба хамтран ажилласан бөгөөд уг арга хэмжээнд нийслэлийн ерөнхий боловсролын 281 сургуулийн 10,256 бүлгийн 340,069 хүүхэд, 684 цэцэрлэгийн 3,540 бүлгийн 85,119 хүүхэд хамрагдсан юм. “Шар дарцаг”-ийг хэрэглэж хэвшүүлэхэд хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нарын оролцоог хангаж, идэвх, санаачилга гарган ажилласан дараах сургууль, цэцэрлэгийн хамт олон шилдгээр шалгарлаа.
- Б.Бадамханд захиралтай 104 дүгээр сургууль,
- Г.Чимэгээ захиралтай 105 дугаар сургууль,
- Э.Пүрэвсүрэн захиралтай 149 дүгээр сургууль,
- Ж.Жавзан захиралтай 159 дүгээр сургууль,
- Л.Цэрэнханд захиралтай 52 дугаар сургууль,
- Л.Мягмаржав захиралтай 51 дүгээр сургууль,
- С.Хүрэлбаатар захиралтай 127 дугаар сургууль,
- Б.Амгалан захиралтай “Оюуны эрин” сургууль,
- Д.Дэлгэрбулаг эрхлэгчтэй нийслэлийн 228 дугаар цэцэрлэг
- Т.Баянжаргал эрхлэгчтэй 283 дугаар цэцэрлэг,
- Ш.Нямхүү эрхлэгчтэй 43 дугаар цэцэрлэг,
- Г.Мөнхжаргал эрхлэгчтэй 283 дугаар цэцэрлэг,
- А.Дэжидсүрэн эрхлэгчтэй 29 дүгээр цэцэрлэг,
- С.Ариунбаяр эрхлэгчтэй 146 дугаар цэцэрлэгийн хамт олон шилдгээр шалгарсан байна.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...