ИРЭХ ОНД ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЭЛД 400 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
- schedule 2024 оны 12 сарын 6
- chat_bubble 0
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 2025 оноос хэрэгжиж эхлэх Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль, тэтгэвэр, тэтгэмж болон Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ахмадуудтай санал солилцжээ.
Тэрбээр, 2021 онд манай улсын нийт хүн амын 9.7 хувь нь ахмадууд байсан бол 2030 онд 11.9 хувь болж өсөж, 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш настай болох тооцооллыг Үндэсний статистикийн хорооноос гаргасан.
Нийгмийн даатгалын сангаас өндөр насны болон цэргийн тэтгэвэр авч байгаа 422 мянга, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч буй 7000 мянган хүн байна.
Тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэх эрхзүйн зохицуулалттай болж, 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд бүх тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхээр тусгаад байна. Үүнд 400 тэрбум төгрөг зарцуулна.
Энэ хууль хэрэгжсэнээр ахмад настны эдийн засгийн идэвхийг хадгалах, эрүүл мэндийн үйлчилгээ, сэргээн засах үйлчилгээ, хөгжлийн үйлчилгээг сайжруулж, ахмадуудын мэргэжил, туршлага, ур чадварт нь түшиглэж залуу үеийг сургах, хамтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломж нэмэгдэж байна хэмээн мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...