МОНГОЛ УЛС МОДОН БАРИЛДААНЫ ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО
- schedule 2024 оны 12 сарын 7
- chat_bubble 0
Модон барилдаан буюу Мас-Рестлингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын 26 тамирчин оролцож, 1 алт, 3 мөнгө, 9 хүрэл, нийт 13 медаль хүртсэн амжилт үзүүлжээ.
Тэмцээнд Киргизстан улсын нийслэл Бишкек хотноо энэ оны арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдүүдэд болов. Тэмцээний өсвөр үе, насанд хүрэгчид, үнэмлэхүй жингийн зэрэг 23 ангилалд 39 орны 265 тамирчин өрсөлджээ.
Эрэгтэйчүүдийн 80 кг-ийн жинд Улаанбаатар хотын харьяат, 20 настай тамирчин У.Нарантогтох Киргизийн тамирчинтай өрсөлдөж, 2:0 онооны харьцаагаар ялж, алтан медаль хүртсэн байна. Модон барилдаан буюу Мас-Рестлингийн спортоор Монгол Улсаас анх удаа алтан медаль хүртэж буйгаагаа онцлог юм.
Манай улсын тамирчид нийт 1 алт, 3 мөнгө, 9 хүрэл, нийт 13 медаль хүртсэн амжилт үзүүлж багийн дүнгээр 3-т эрэмбэлэгдэж хүрэл цомын эзэд болжээ. Мөн Модон барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2025 онд эх орондоо зохион байгуулах эрхийг авчээ.
Мас-рестлинг буюу модон барилдаан нь ОХУ-ын Сахагаас эхлэлтэй бөгөөд бие бялдар, оюун санааны бэлтгэлийн бэлгэдэл спорт аж. Энэхүү спорт нь хүүхэд, залуучуудад хүмүүжил, төлөвшил, бие бялдар, оюун санааны боловсрол олгох олон талын ач холбогдолтой юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...