БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖЭЭ
- schedule 2024 оны 12 сарын 9
- chat_bubble 0
Өмнөд Солонгосын авлигатай тэмцэх газар Ерөнхийлөгч Юн Сок Ёльд хилийн хориг тавьжээ.
Тодруулбал түүнийг цэргийн дэглэм тогтоох тухай зарлиг гаргасны дараа хэргийг шалгах ажиллагааны хүрээнд Ерөнхийлөгч Юнд хилийн хориг тавьж магадгүй байна хэмээн өнөөдөр өглөө мэдээлж байв.
Улмаар авлигатай тэмцэх газраас хэргийг шалгаж дуусах хүртэл хилийн хориг тавих хүсэлт гаргасныг Хууль зүйн яамнаас хүлээж авсан байна.
Ерөнхийлөгч Юн өнгөрсөн долоо хоногт цэргийн дэглэм тогтоох тухай зарлиг гаргасан нь сөрөг хүчин тэргүүтэй олон хүний дургүйцлийг хүргэсэн.
Парламентын гишүүд тэр даруй цугларч санал хураасны дүнд Ерөнхийлөгч зургаан цагийн дараа зарлигаа цуцалсан юм.
Үүний дараа түүнийг огцруулах хүсэлтийг Ардчилсан намаас гаргаж бямба гарагт санал хураасан боловч эрх баригч намын гишүүд танхимыг орхиж явсны улмаас ирц хүрээгүй. Ерөнхийлөгч Юн Сок Ёль суудалдаа үлдэж чадсан.
Эх сурвалж: Yonhap
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...