СҮҮЛИЙН НЭГ ЖИЛ ЭРТ ИЛРҮҮЛГЭЭР ХАВДАРТАЙ 371 ХҮНИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
- schedule 2024 оны 12 сарын 10
- chat_bubble 0
Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 1,549,479 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 45,8 хувийг эзэлж байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 43.6 хувь нь эрэгтэйчүүд, 56.4 хувь нь эмэгтэйчүүд байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд эрт илрүүлгээр хавдартай 371 хүнийг илрүүлжээ. Үүнээс эрэгтэйчүүдэд ходоод, элэг, улаан хоолойн хавдрын өвчлөл зонхилсон бол эмэгтэйчүүдийн хувьд ходоод, элэг улаан хоолой, бөөрний хавдрууд давамгайлж, энэ төрлийн өвчин 60-аас дээш насныханд голдуу илэрсэн талаар судлаачид онцолж байна.
“Эрт илрүүлэг-Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг”-ээс гарсан зөвлөмжийг шийдвэр гаргагч, эрүүл мэндийн байгууллага, иргэн гэсэн гурван төрлөөр хэрэгжүүлж, цаашид эрт илрүүлгийн тандалтын тогтолцоог бэхжүүлэх, эрүүл дадал, хэвшил, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэхэд анхаарал хандуулах нь зүйтэй гэдэгт оролцогчид санал нэгдлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...