ТАЛБАЙН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ ӨНӨӨДӨР 20:00 ЦАГТ АСААНА
- schedule 2024 оны 12 сарын 10
- chat_bubble 0
Төв талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр 20:00 цагт асаахаар болжээ. НЗДТГ-аас тодотгосноор сүлд модны гэрлийг асаахтай холбоотойгоор ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй юм байна. Тус сүлд модыг 2017 оноос засч эхэлсэн бөгөөд 22 метр өндөр, 12 дм өртөнтэй аж.
Түүнчлэн энэ жил арванхоёрдугаар 31-ний өдөр төв талбайд баярын цэнгүүн зохион байгуулах шаардлагагүй гэх асуудлыг НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар 2025 оны төсвийг хэлэлцэх үед хөндөгдсөн.
Нийслэлийн аудитын газрын дарга Ч.Болд нийслэлийн 2025 оны төсвийн зардлыг 16.2 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой гэдгийг танилцуулсан. Тухайлбал, нэг удаагийн шинжтэй зардал болох шинэ жилийн цэнгүүнд 400 сая төгрөг, бүтээлч од төсөлд 950 сая төгрөг, өмгөөллийн хуулийн зөвлөгөө авахад 60 сая төгрөг, хууль тогтоомжийн судалгаа хийхэд 40 сая төгрөг, эх оронч сурагч аянд 200 сая төгрөг төсөвлөсөн байна. Эдгээрийг хэмнэх шаардлагатай гэдэг дүгнэлт танилцуулсан.
НИТХ-ын төлөөлөгчид дунд " төв талбайд зохион байгуулах шинэ жилийн цэнгүүнд зарцуулах 400 сая төгрөгийг хэмнэх нь зүйтэй" гэсэн саналтай төлөөлөгч олон байсан. Санал хураахад олонхи төлөөлөгч цэнгүүнд зарцуулах 400 сая төгрөгт гар хүрэх шаардлагагүй гэж үзсэнээр хэвээр батлагдсан юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...