ХААХ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН ДАРААХ ЭМНЭЛГҮҮДИЙН ЗАХИРЛЫГ ШИНЭЭР ТОМИЛЖЭЭ
МӨСНИЙ ДААЦ ХҮН, МАШИН ТЭРЭГ ЯВАХАД ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭНД БЭХЖЭЭГҮЙ БАЙНА
ӨНӨӨДӨР ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРНО
АГААРЫН БОХИРДОЛ ХАНИАД ТОМУУГ УЛАМ ХҮНДРЭХЭД НӨЛӨӨЛЖ БАЙНА
УБЦТС: ӨВЛИЙН ТУРШ ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ ЭРСДЭЛ ҮҮСЛЭЭ
ШАТРЫН СУРАГЧДЫН ААШТ-ЭЭС ТАВАН ТАМИРЧИН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
- schedule 2024 оны 12 сарын 10
- chat_bubble 0
Тайланд улсын Бангкок хотноо сурагчдын шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-наас 11-нийг дуустал үргэлжилж байна. Тус тэмцээнд нийт 534 өсвөрийн шатарчид оролцож байгаагаас манай улсаас 43 тамирчин өрсөлдөж байна. Тэгвэл энэ удаагийн тэмцээний үндсэн төрөлд манай гурван тамирчин медаль хүртжээ.
Тодруулбал,
- 7 насны хөвгүүдийн ангилалд оролцсон Дорноговь аймгийн "Хутагтын Мэлмий" клубийн тамирчин У.Ухаанбилэг алт,
- 11 насны хөвгүүдийн ангилалд "Босоо ноён" клубийн тамирчин Ц.Ананд алт,
- 7 насны охидын ангилалд "Гэгээн арвай" клубийн тамирчин Б.Цэлмэг мөнгөн медаль хүртжээ.
Мөн рапид төрөлд манай хоёр тамирчин медаль хүртсэн байна. Тухайлбал, 6-17 насны хөвгүүдийн ангилалд оролцсон "АBChess" академийн тамирчин FM. Х. Өлзийхишиг мөнгө, 14-15 насны охидын ангилалд "Алдар" спорт хорооны тамирчин А. Марал хүрэл медаль авчээ. Тус тэмцээн өнөөдөр блиц төрлөөр үргэлжилнэ гэж Монголын шатрын холбооноос мэдээллээ.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?