БАРС ХУДАЛДААНЫ ТӨВД ШАЛГАЛТ ХИЙЖ ХУГАЦАА НЬ ДУУССАН, ШОШГЫН ЗӨРЧИЛТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙГ ХУРААЛАА
- schedule 2024 оны 4 сарын 10
- chat_bubble 0
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” арга хэмжээний хүрээнд хүнсний худалдаа эрхлэгч 60 иргэн, хоол үйлдвэрлэл эрхлэгч 3 иргэн, ургамал хамгааллын чиглэлээр төмс, хүнсний ногоо худалдаалдаг 8 аж ахуйн нэгж, 8 иргэн, нийт 8 аж ахуйн нэгж, 71 иргэн хяналт шалгалтад хамрагдсан байна.
Хяналт шалгалтын явцад 2 иргэний хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгчид үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй зөрчилд, мөн хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан 2 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж шийдвэрлжээ.
Хадгалалтын хугацаа дууссан 5 нэр төрлийн, хаяг шошгын зөрчилтэй 5 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хураан авч, холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...