Эрхий хуруугаа гозойлгох нь доромжлол гэнэ
- schedule 2013 оны 10 сарын 14
- chat_bubble 1
Гадаадын орнуудад хэрэглэж болохгүй дохио зангаанууд өөр өөр утгыг илэрхийлдэг
Айлчиж байгаа орныхоо хэлийг мэдэхгүй бол дохио зангааны хэл таньд тус болно. Адилхан дохио зангаа нь нэг оронд хэрэглэгдэж болох боловч нөгөө орны хувьд хүндэтгэлгүй цаашлаад бүдүүлэгт тооцогдож болох юм. Та бүхэнд зориулан хамгийн ихээр хэрэглэгддэг дохио зангаануудыг толилуулж байна.
“Эрхий хуруугаа гаргах”
Зөвшөөрсөн, дэмжсэн агуулгатай дохио нь хэлний үл ойлголцлыг арилгадаг төдийгүй зам дээр зогсож машин дайгдан аялахыг хүсэмжлэгчид дохихдоо үүнийг ихэвчлэн хэрэглэдэг. Гэвч Тайландад шүүмжлэлтэй хандаж байгаа шинж тэмдгийг илэрхийлдэг. Хэлээ хөхөж буйтай төсөөтэй хүүхдийн гэхээр энэ зан үйлээс зайлсхийх хэрэгтэй. Иранд энэ нь дунд хуруу гаргасантай эн тэнцэхүйц доромжлолыг илэрхийлдэг байна.
Хоёр хурууны дохио буюу “Ялалт”
Энэ дохиог V үсэг байдлаар долоовор болон дунд хуруугаар үзүүлдэг бөгөөд ихэнх оронд ялалт, энх тайвныг билэгддэг. Гэвч V маягийн дохиог гарын алгаа харуулсан байдлаар үзүүлэх нь Их Британи, Ирланд, Австралид “зайл” гэсэнтэй дүйцэхүйц доромжлолын шинж чанартай болж хувирдаг.
Алгаар үзүүлэх дохио зангаанууд
Урагш сунгаж алгаа харуулах нь зогс гэсэн утгаар ашиглагддаг ч Грекэд өөр утгыг илэрхийлнэ. Ярилцагчийнхаа тал руу харуулсан алга нь доромжлолын дохио болох ба түүнд дургүйцсэнээ илэрхийлэх буюу бүдүүлгээр хэлэхэд “явуулахаа” илэрхийлэх тохиолдолд хэрэглэдэг. Энэ дохио нь Византийн үеэс гэмт хэрэгтэний нүүрэнд тортог түрхэж олны доог болгодог байснаас үүсэлтэй.
Долоовор хуруугаар дуудах дохио
Долоовор хуруугаар нааш ир гэж дуудах дохио нь Азийн орнуудад цээртэй. Филиппинд нохойг ийм маягаар дуудах ба нөгөө хүнээ доогуур үзэж байгааг илэрхийлдэг. Тус дохиог хэрэглэх нь тухайн оронд баривчлагдахад ч хүргэж болох юм.
Толгой илэх
Хүүхдийн толгой илэх нь хайр энхрийллийн шинжийг агуулдаг. Гэвч Будийн шашинд зулай нь сүнс оршдог орон зай буюу биеийн дээд цэгээр гэж тооцогддог. Хүүхэд болон насанд хүрэгчдийн Тэргүүнд хүрэхийг халдлага мэтээр авч үздэг байна. Хүн амын дийлэнхи олонхи нь Буддийн шашин шүтдэг орнуудад энэ зан үйлээс зайлсхийх хэрэгтэй.
“Окей” дохио
Том хуруу болон долоовор хурууг цагираг болгон “ бүх зүйл хэвийн”, эсвэл “зөв” зэргийг илэрхийлэх нь Францад “ тэг”, “хэргээ алдсан” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Грек , Туркт энэ дохио нь хүний биед байдаг сүвтэй адил утга илэрхийлсэн маш бүдүүлэг дохио буюу эсвэл ижил хүйстэн гэсэн утга илэрхийлдэг байна. Дундад Азийн зарим орнуудад ,жишээлбэл Кувейтэд “ ОК” нь муухай нүдийг илэрхийлдэг.
“Салаавч” дохио
Салаавч дохио нь гомдоох шинж чанар агуулдаггүй ба татгалзал, үл зөвшөөрлийн үед ихэвчлэн хэрэглэдэг. Бразильд энэ нь сайн сайхныг бэлэгдсэн дохио бөгөөд аз хийморь хүсэх, гай барцадаас хамгаалахдаа ашигладаг байна. Туркт энэ нь дунд хуруу гаргасантай тэнцэхүйц дээрэнгүй бүдүүлэг шинж чанарыг харуулдаг ажээ.
Зүүн гарын дохио
Олонхи оронд хүмүүс аль гараараа ямар нэг зүйл санал болгож байгаад анхаарлаа хандуулдаггүй. Гэвч Энэтхэгт, Шри Ланкад, Африк, Дундад Дорнодод зүүн гарыг жорлонд зориулагдсан бузар хэмээн үздэг байна. Солгой хүн ч мөн хоол идэхэд зориулагдсан баруун гараараа хоолоо хүртэх ёстой байдаг ажээ. Гар барих болон аливаа зүйлийг дамжуулахад энэ бас л хамаатай. Японд 2 гараа өгөх нь эелдэгт тооцогдох ба нэг гараа өгөх нь үл тоож байгаагийн илэрхийлэл гэж үздэг байна.
Хуруунуудаа солбицуулах
Барууны ихэнх орнуудад хүмүүс амжилтыг бэлгэдэж, гай тотгорыг зайлуулах зан үйл болгож дунд хуруу долоовор хуруугаа солбицуулдаг. Тэгвэл Вьетнамд энэ зан үйлийг хийх үедээ өөр хүн рүү харах буюу түүнд хаяглавал доромжлолын шинж чанарыг агуулдаг байна. Солбисон хурууд нь эмэгтэй хүний бэлэг эрхтэний илэрхийлэл гэж тооцогддог байна.
“Ямаа” дохио
Ямаа дохиог өөрөө эвэр, хуруу задлах, корна гэх мэтээр нэрлэх ба хөгжимчид үзэгчиддээ хандахдаа ихэвчлэн ашигладаг. Гэвч үүнийг Италид үзүүлж болдоггүй. Эхнэрийнх нь хормой сул гэсэн утгын илэрхийлэл гэж үздэг тул ялангуяа эрчүүдэд харуулах нь зохимжгүй.
“Дунд хуруу” гаргах буюу ёозгүй дохио
Энэ нь манай гаригийн хамгийн ойлгомжтой ёозгүй дохио бөгөөд Англи хэл дээр “Зайл” гэсэн зандарсан хэллэг. Түүгээр зогсохгүй эртний Грекчүүд, Римчүүд болон сармагчингууд хэрэглэж байсан дохионуудын нэг. Бүдүүлгээр хэлэхэд өргөсөн дунд хуруу нь хөвчирсөн бэлэг эрхтэнийг , нугалсан хуруунууд төмсөгийг бэлэгддэг байна. Түүнийг хэн нэгэнд харуулах нь “Эр бэлэг эрхтэн” санал болгож гуйлтанд нь бүдүүлгээр татгалзаж байгааг харуулдаг байна. Үүнтэй адил зан үйл бол зүүн гараа, нугалсан баруун гарынхаа доор тавьж тохойгоор үзүүлэх дохио юм. Азийн орнуудад зарим тохиолдолд дунд хуруугаа ямар нэг зүйлийг заахдаа хэрэглэдэг.
Орчуулсан Б.Баяндэлгэр
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...